Ардын хүүхдүүд 40,000 боллоо.
25 Jan 2023, 08:19
Ардын хүүхдүүд 40,000 боллоо
Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, тэдний санхүүгийн хэрэгцээг цогцоор нь шийдэх, Монголын цорын ганц бөгөөд анхны аплликэйшн болох АрдКидс Апп нь 2021 оны 9 сарын 23-ны өдөр хэрэглээнд нэвтэрснээс хойш өнөөдөр 40,000 дахь хэрэглэгчээ тосож авлаа.
#БидИлүүБайжЧадна аяны хүрээнд Mонгол Улсын 1.3 сая хүүхдүүдэд Ард Санхүүгийн Нэгдлийн токенжуулсан хувьцааг олгох бөгөөд Ард Аппаар дамжуулан АрдКидст бүртгүүлсэн эхний 100,000 хүүхдэд 3 ширхэг AARD, 2 дахь 100,000 хүүхдэд 2 ширхэг AARD, 200,001-ээс хойш бүртгүүлсэн хүүхэд бүрт 1 ширхэг хувьцааг тус тус олгохоор болсон билээ. Та эхний 100,000-д амжиж хүүхдээ бүртгүүлээрэй.
Мөн АрдКидс Аппаа идэвхтэй ашигладаг, Ирээдүйн Эзэн хүүхдийн хадгаламж нээсэн хүүхэд бүрт Өргөө кино театраар үйлчлүүлэх эрхийн бичиг бэлэглэж байна.
АрдКидс апп татах:
Ирээдүйн Эзэн хүүхдийн хадгаламж :