Криптовалют нь 3 шинж чанарыг агуулдаг. Нэгт, мэдээж цахим хэлбэртэй буюу биет бус.
03 Feb 2023, 04:23
Криптовалют нь 3 шинж чанарыг агуулдаг. Нэгт, мэдээж цахим хэлбэртэй буюу биет бус. Хоёрт, талууд мэдээллийг дундын зуучлагчгүй шууд солилцдог.
Өөрөөр хэлбэл, криптовалют эзэмшигч нь ямар ч банктай харилцах шаардлагагүй хүссэн хүнтэйгээ шууд санхүүгийн гүйлгээ хийж болно.
Гуравт, төвлөрсөн бус системтэй буюу криптовалютыг аль нэг улсын төв банк гаргадаггүй. Энэ 3 шинж чанарыг агуулдаг суурь технологийг блокчэйн гэнэ.